Аялалд гарахаасаа өмнө доорхи зөвөлгөөг нэг уншаад үзээрэй!
• Гадаад паспортын хугацаа, бүрэн бүтэн байдлыг аялалаар явахын өмнө шалган нягталсан байх.
• Аялагчид аялалын тийз болон галт тэрэгний билетийг аялал эхлэхийн өмнө дор хаяж гурван өдрийн өмнө авч нислэгийн он сар өдөр, цаг, өөрийн болон хамт яваа хүүхдийн нэр, паспорт, регистерийн дугаар тулган шалгах.
• Нислэгийн тийз дээр бичигдсэн цаг тухайн орон нутгийн цагаар байдаг тул цагийн зөрүүг тооцоолох .
• Нисэх онгоцны буудал дээр 2 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэсэн байх.
• Хилээр гарж орохдоо орох, гарах хуудсуудыг тухайн орны хэл дээр эсвэл англи хэл дээр бөглөж болно.
• Онгоцонд болон галт тэрэгэнд суух үед биедээ бичиг баримтаа ойр авч явах.
• Гадаад улс орноос худалдан авч буй бэлэг дурсгалын зүйлс, бараа бүтээгдэхүүнийг хил нэвтрэхэд хориглогдсон эсэхийг тодруулах.
• Аялал эхлэхийн өмнө аялаж буй орны зан заншил, хэл соёл, цаг агаарын талаар зохих мэдээллийг цуглуулж олж мэдэх.
• Валют солиулахад хувь хүний гар дээрээс бус банкаар үйлчлүүлэх.
• Биедээ их хэмжээний мөнгө авч явалгүй өдрийн хэрэглээний мөнгөтэй байх.
• Биедээ яваа эд зүйлсээ алдсан тохиолдолд аялалын ахлагчид мэдэгдэн цагдаагийн газар яаралтай хандах.
• Гадны оронд аялаж байх хугацаанд төөрөх аюултай тул групп болон хамт яваа аялагчидаасаа салж явахгүй байх.
• Аялалын туршид байрлаж буй зочид буудлынхаа хаягийг үргэлж биедээ авч явах, төөрсөн тохиолдолд таксины жолоочид үзүүлэн буудалдаа хүргүүлэх
Хэрэв та:
Онгоцоор аялах бол:
• Төмөр, хурц иртэй хутга түүнтэй дүйцэх хэрэгсэл авч орохгүй байх
• Хүлхэх чихэр биедээ авч явна
• Нүүрний тоник, шингэн тос зэрэг шингэн зүйлсийн онгоцонд авч орохыг хориглодог тул ачаанд өгөх цүхэндээ хийх.
• Зөвшөөрөгдөх ачааны дээд хэмжээ 20кг байдгийг анхаарах, хэтэрсэн тохиолдолд илүү төлбөр төлнө.
• Онгоцонд тамхи татуулдаггүй тул тамхи авч орсны хэрэггүй.
Галт тэргээр аялах бол:
• Углааш, үгийн сүлжээтэй сонин зэргийг биедээ авахыг мартуузай.
• Галт тэрэг хөдлөөд удаагүй үед нь идэж, ууж эхэлбэл зохимжтой.
• Томоохон хот суурин газар дөхөх үед ариун цэврийн өрөөг түгжихийг анхаарах.